Италийн Бергамо хотод цогцос чандарладаг байгууллагууд ачааллаа дийлэхгүй байна

Итали улсад коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо БНХАУ-д бүртгэгдсэн тоог давжээ. Тус улсад нэг өдрийн дотор 427 хүн нас барж, 3405 болсон байна.

Үүний зэрэгцээ 4500 шинэ тохиолдол илэрсэн нь хамгийн олон тохиолдол бөгөөд ингэснээр тус улс дахь халдварын нийт тохиолдол 41 мянгад хүрлээ.

Италид 14 хоногийн хугацаатай хөл хорио гуравдугаар сарын 12-нд эхэлсэн боловч тус улсын эрх баригчид сунгахаар шийджээ. Италийн бараг бүх иргэнд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.

Тус улсын Ломбарди мужийн Бергамо хотод морг болон цогцос чандарлах үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд ачааллаа дийлэхээ больж, бусад хотуудаас туслалцаа хүсэж буй талаар эх сурвалжууд мэдээлж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close