Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар АТГ-ын удирдлагыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр АТГ-ын дарга асан Х.Энхжаргал "Бүх зүйл ил тод байсан. Намайг томилогдож байсан 2.10 сарын хугацаанд авлигын индексийн байдал 72 байснаа 92 болоод энэ жил 103 болсон. Хамгийн их саад болсон зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж аваад, 33 их наяд төгрөгийн зээлийг Өршөөлийн хуульд хамруулж өршөөсөн. Энэ нь олон улсын байгууллагад Монголын нэрийг харлуулсан. Өнгөрсөн хугацаанд АТГ-ын сайхан залуучуудтай хамтарч, энэ бүх хэргийг шалгаж байлаа" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар З.Энхболд "Х.Энхжаргал өнгөрсөн 3 жил энэ ажлыг хийчихээд ажлаасаа халагдах өдрөө 33 их наядын талаар ярьж байна. Тийм бол өнгөрсөн хугацаанд үхсэнээ хийж байсан юм" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна