Д.Нямхүү: Франц иргэн Би инээж байна, танд ч бас инээд бэлэглэе гэсэн

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Одоогоор манай улс 2033 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Станбул –Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 22, Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 52, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байгаа 22 иргэнй шинжилгээнээс тус тус халдвар илрээгүй, энэ сарын 22-нд манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй зэрэг сайн мэдээтэй байна.
Мөн халдвартай 10 иргэний бие сайжирч байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Халдвартай нь батлагдсан 10 иргэний биеийн байдал сайжирч байна. Хүнд байсан хоёр иргэний биеийн байдал нь тогтворжлоо. Франц иргэний уушгийг төхөөрөмжөөр нарийвчлан үзсэн . Өвчний улмаас бий болсон өөрчлөлтүүд нь эдгэрч, уушги нь дахин сэргэж эхэлсэн. Франц иргэн сайн мэдээ дуулгасан эмчдээ “Би инээж байна, танд ч бас инээд бэлэглэе” гэсэн мессеж илгээсэн байсан” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close