Говь-Алтай аймагт хүнд мэдрэгдэх хэмжээний 11 удаагийн газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймагт өнөөдөр 4.5 магнитудын давтан газар хөдлөлт болжээ. Өмнө нь  тус аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд гуравдугаар сарын 20-ны 11.03 цагт  5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр Улаанбаатарын цагаар 06:47 цаг 40 минутад Говь-Алтай аймгийн Тонхил сумаас урд зүгт өргөрөгийн 46.04, уртрагийн 94.03 д 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Говь-Алтай аймагт он гарснаас хойш хүнд мэдрэгдэх хэмжээний 11 удаагийн газар хөдлөлт болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close