ЦЕГ: Иргэн Г.Загдааг зургаан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Сүүлийн үед “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай холбоотой мэдээлэл, бичлэг цахим ертөнцөд цацагдан, олныг талцуулах болсон.

Зарим хүн “Олон хүнд буян үйлдэж яваа, согтуу нэгнийг нэгнийг ингэж байлгаад, сайхан амьдруулахын төлөө зүтгэх ховор” гэж өмөөрч байгаа бол “Г.Загдааг дийлэх цагдаагийн газар байна уу?” хэмээн шүүмжилж буй.

Өнгөрсөн нэг сард ЦЕГ-аас Г.Загдаад зөрчлийн хэрэг нээн, шалгаж байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнөөдөр цахим хуудсандаа “Г.Загдаад ЭХ-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын ажиллагаа удахгүй дуусч хэрэг шүүхэд шилжих байхаа. (Яллагдагчтай холбоотой 6 асуудал шалгагдаж бна)” гэжээ.

Тэгэхээр “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад холбогдох хэрэг нэмэгдсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close