“WTI” маркийн нефтийн ирэх 5 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ даваа гарагт анх удаа хасах руу орсныг Нью-Йоркийн худалдааны биржийн мэдээлэл харуулжээ.
Орон нутгийн цагаар 14:24 цагийн байдлаар "WTI” маркийн нефтийн 5 дугаар сард нийлүүлэх үнэ 176.52 хувиар буурч, торх нь хасах 13.98 ам.доллар болжээ.
“CNBC” телевизийн мэдээлснээр, “WTI” маркийн нефтийн үнэ өмнө нь хасах үзүүлэлтэд хүрч байгаагүй аж. Харин тус маркийн 6 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 20 ам.долларт хэлбэлзэж байна. “WTI” маркийн нефтийн 5 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ арилжааны явцад хамгийн багадаа хасах 40.32 ам.долларт хүрчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна