Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшихээр горилогч, “Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн гишүүн Д.Сүндий гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ зодсон гэх баримтууд олон нийтэд ил болж дуулиан дэгдээсэн.
Түүний эхнэр Н.Ундрахын ХУД-ийн Цагдаагийн хэлтэст өгсөн “Нөхөр болох Доржрэнцэнгийн Сүндийд зодуулж, хавирга нь хугарч, зөөлөн эд гэмтсэн, хүчирхийлэлд өртөж дарамтад амьдарч байгаа” тухай өргөдөл, Н.Ундрахын биеийн гэмтлүүдэд хийсэн эмнэлгийн болон шинжээчийн дүгнэлт, мөн хохирогч Н.Ундрахаас авсан мэдүүлэг зэрэг баримт ил болоод байгаа юм. Үүний хариуд Д.Сүндий "Нэг цагийн дотор л адгийн хүчирхийлэгч болчихдог юм байна. Эхнэр маань Америк дахь салбараа хариуцдаг юм. Одоо өглөө болоогүй, унтаж байна. Энэ их гүжир доромжлолыг өглөө сэрээд харна гэхээр л! Та нарын санааг ч их чилээлээ. Цагдаад гомдол гаргасан" гэх тайлбар хийж, асуудлыг булзааруулахыг оролдсон ч хууль хяналтын байгууллагууд үнэн гэдгийг нь илчлээд өгөв.
Хэргийг хянаж байгаа гэх нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурор н.Одонтуяа туслахаараа дамжуулан “Хянагдаж буй хэргийн тухай мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн байна. Өөрөөр хэлбэл Д.Сүндий эхнэр Н.Ундрахаа зодсон хэрэгт шалгагдаж буй нь ҮНЭН бөгөөд цахим хуудсанд дэлгэгдсэн баримт үндэслэлтэй нь тодорхой болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна