У.Хүрэлсүх: Зарим улстөрийн намууд хэзээ ч биелэгдэх боломжгүй амлалтууд өгч болохгүй


МАН-ын удирдлагууд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө. Энэ үеэр  МАН-ын дарга У.Хүрэлсүх дараах мэдээллийг өглөө.

Юуны түрүүнд СЕХ холбогдох бичиг баримтаа гардуулж өглөө. Сонгууль явагдах хугацаандаа явагдана. Төрийн эрх барих сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэдэдээ уриалж байна. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт алдаа оноотой зүйл бий. Тусгаж болохооргүй заалтууд байсан байх. Гэхдээ энэ бүхэн засагдаад эцсийн байдлаар дахин хянагдаад өнөөдөр СЕХ-д албан ёсоор гардуулж байна.

  • Энэ удаагийн сонгууль хүндхэн нөхцөлд явагдана. Дэлхий даяар цар тахал тархаад байгаа энэ үед Монгол улс харьцангуй тайван улс орнуудын нэгд тооцогдож байна.   Хүндхэн нөхцөлд байсан улсууд сонгуулиа амжилттай явуулсан жишээ бий. Тухайлбал БНСУ сүүлийн 26 жилийн хугацаанд байгаагүй өндөр ирцтэй сонгуулиа зохион байгууллаа.
  • Сонгууль шударга явагдаасай гэж хүсэж байна. Ардын нам бүх зүйлийг хуулийн хүрээнд хийхээ мэдэгдэж байна.
  • МАН-ын мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн зүйл нэг ширхэг ч байхгүй.
  • Мөрийн хөтөлбөртөө эрх барьж байгаа намын хувьд хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлуудаа бүрэн төгс хийж дуусгахаар тусгасан.
  • Тухайлбал Нефть боловсруулах үйлдвэр, төмөр зам, цэвэрлэх байгууламж, дэд бүтэц, сургууль цэцэрлэг гээд тусгалаа олсон асуудлууд бүгд орсон.
  • Зарим улстөрийн намууд орон сууц үнэгүй өгнө гэж амласан. Тэр бол улс төрийн намуудын хөтөлбөрт байж болохгүй зүйл. Мөн хэзээ ч биелэгдэхгүй зүйл шүү дээ.
  • Ерөнхий сайдын хувьд, энэ улсын эдийн засгийг удирдаж байгаа хүний хувьд, улсын маань авдарт хэдэн цаас байгаа, ямар боломж нөхцөл байгаа гэдгийг надаас илүү мэдэж байгаа хүн бараг байхгүй байх.
  • Улстөрийн намууд хэзээ ч биелэгдэх боломжгүй амлалтууд өгч болохгүй. Үүнд ард иргэд маань итгэж төөрөгдөж болохгүй.
  • Намын дарга, Ерөнхий сайдаар сонгогдсоны дараа нэг асуудлыг л ярьсан. Намаа, төр засгаа цэвэрлэнээ гэж.
  • Миний бодсон бодлого зорилт хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Цаашдаа ч бас үүнийгээ бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна.
  • Би УИХ-д хулгайч хүн битгий суугаасай гэж бодож байна. Ард түмний төлөөлөл болсон энэ газарт улсын маань сор болсон сайхан сэхээтнүүд суугаасай. Ингэхдээ бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог.
  • Манай нам гишүүдээсээ дэнчин болгож хандив авахгүй. Дэнчин авна гэдэг чинь хууль зөрчиж байгаа хэрэг шүү дээ. Мөнгөтэй хүн сонгуульд дэвшинэ, мөнгөгүй хүн дэвшиж болохгүй гэсэн санааг агуулаад байгаа юм.
  • Мэдээж сонгуульд тодорхой хэмжээний мөнгө шаардагдана. Хууль номынх нь дагуу хандив цуглуулах хугацаандаа иргэдээс 5 сая, ААН-үүдээс 20 хүртэлх сая төгрөгийн хандиваа аваад, тайлагнана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна