Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр тусгаарлалтаас гарлаа. Тэрээр энэ сарын 3-ны өдөр Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүрийн нислэгээр эх орондоо ирсэн юм.
КОВИД 19-өөс сэргийлэх зорилгоор хилийн чанадаас ирсэн иргэдийг 21 хоногийн турш зочид буудлуудад тусгаарласан. Ц.Элбэгдоржийг Баянгол дүүрэг дэх Toyoko Inn-д тусгаарласан юм.
Тэрээр дахин 14 хоног гэрийн хорионд байж, гадагш гарахгүй, гэртээ хүн урихгүй байх үүрэгтэй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна