АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намаасаа түдгэлзжээ. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт намаас гарах өргөдлөө С.Эрдэнэ даргад өгчээ. Энэ талаараа "Би С.Эрдэнэ даргыг суудлаасаа нь буун буутал хэрэлдэх учраас нэгдүгээрт намынхаа эв нэгдлийг бодож ийм шийдвэр гаргасан. Хоёрдугаарт, манай нутгийнхан өргөдлөө өгчих, АН-ын нэр хүнд нийгэмд шившигтэй байдалд хүрч байна гэсэн учраас намаасаа түдгэлзэхээр болсон” гэх тайлбарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийсэн. Тэрбээр энэ талаараа мөн цахим хуудаснаа “Би Ардчилсан намаасаа биш С.Эрдэнэ даргаас татгалзлаа. Харин намайг дэмждэг мянга мянган жирийн гишүүдтэйгээ Ардчиллын төлөө явсаар ирсэн. Цаашид ч зүтгэх болно” гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна