“The Hu” хамтлагийнхан эх орондоо ирэх хүсэлтэй байна


Монголын төдийгүй дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан “The Hu” хамтлагийнхан шинэ коронавирусийн хөл хорионы улмаас Австрали улсад саатсан. Тус хамтлагийнхан эх орондоо ирэх хүсэлтэй байна. Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай холбоо барьж, тусгай үүргийн онгоцоор эх орондоо очих хүсэлтээ өгсөн байна.

2020 оны аялан тоглолтоо эхлүүлээд явж байх үед шинэ коронавирусний хориг зарлагдаж, өдгөө Австрали улсад хоёр сар гаруй болж байгаа юм.

Тухайн үед “The Hu” хамтлагийнхан нутаг буцах гэсэн ч Монгол улс гуравдугаар сарын 28 хүртэл бүх гадаад нислэгээ зогсоосон тул мөнгөө хэмнэх үүднээс Сидней хотын ойролцоох “Airbnb” сүлжээний хямд байранд байрлаж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна