Энэ сарын 3-ны өдөр Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүрийн нислэгээр эх орондоо ирсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт тусгаарлалтаас гарсан. Тэрбээр КОВИД 19-өөс сэргийлэх зорилгоор хилийн чанадаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах журмын дагуу Баянгол дүүрэг дэх Toyoko Inn- зочид буудалд тусгаарлагдсан юм. Өдгөө гэрийн хяналтад байгаа тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд бичсэн нэгэн жиргээнээсээ болж цахим хэрэглэгчдээс “БУЙДАН” хэмээх цол хүртжээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сүүлийн үед цахимд нэлээд нээлттэй байх болсон. Өрнөж буй үйл явдлуудын талаар байр сууриа илэрхийлж, зарим эсэргүүцэгчидтэйгээ ширүүхэн үзэлцэж буй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна