Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийг 22:00 болгох санал хүргүүллээ


Улсын онцгой комиссын Шуурхай штабаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийг өөрчлөх саналыг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүргүүллээ.

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг зөрчин ажиллаж байгаа тухай иргэдээс Улсын онцгой комиссын Шуурхай штабт гомдол тасралтгүй ирсээр байгаа аж.

Тиймээс гаргасан шийдвэрээ эргэн харж, цагийн хязгаарлалтыг хуучнаар нь буюу 07.00-22.00 цаг хүртэл гэж өөрчлөх саналыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хүргүүлсэн байна.

Засаг даргын захирамжийн дагуу ресторан, пабын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл ажиллахаар заасан. Уг захирамжийн үйлчлэх хугацаа дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болсон тул дахин захирамж гаргаж ажиллах цагийг 07:00-00:00 болгосон юм.

Өөрөөр хэлбэл зөвхөн ресторан, пабууд 22:00 цаг хүртэл ажиллаж байсныг өөрчилж, баар, караокэ, ресторан пабууд бүгд 00:00 цаг хүртэл ажиллах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргасан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна