АН-ын ҮБХ-ны хурлын аудио бичлэг задарчээ. Тус намын дарга С.Эрдэнэ сонгуульд нэр дэвших хүсэлтэй горилогч бүрээс 100 ба түүнээс дээш төгрөгийн дэнчин авч байгаа нь үнэнээр барахгүй, намаа жинхэнэ утгаар нь наймаа панзны газар болгосон нь батлагдлаа. Дэнчин гэж авч буй мөнгөө нууц гэрээ байгуулан, үе шаттайгаар авахаар гэрээндээ тусгажээ.
АН олонхи болох нь чухал уу олон хүнээс мөнгө авах нь чухал юм уугэдгийг Д.Мөнх-Эрдэнэ хэлж, гэрээгээ харуулахыг шаардсан юм. Эхлээд С.Эрдэнэ гэрээгээ нууж байснаа арга буюу зүйл заалтаар нь уншиж байгаа нь бичлэгт тодоос тод буужээ.
Ингэснээр АН сонгуульд горилогчидтойгоо нэг, хоёрдугаар шатны гэрээ байгуулж, дэнчин татан төвлөрүүлсэн нь тодорхой боллоо. Хамгийн ноцтой нь, хоёрдугаар шатны дэнчингийн мөнгийг тойрог нь тодорхой болсон 76 хүнээс нэхээгүй. Нэр дэвшихээр горилж буй хүн бүрээс нэхэж байгаа нь АН олонх болох нь чухал бус олон хүнээс мөнгө авах нь чухал болохыг харууллаа.
Бичлэгийг энд дарж үзнэ үүХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна