МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдээлэл хийж байна. Тэрбээр дараах мэдэгдлийг хийлээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар
- 0-18 насны хүүхэд бүрт 4 дүгээр сарын нэгнээс 10 дугаар сарын нэгэн хүртэл 100 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газар гаргалаа. 547,2 тэрбум төгрөгийг үүнд зарцуулна. өнгөрсөн хугацаанд улсынхаа төсвийг сайжруулах талаар нэлээд зүйл хийсэн. Гайгүй хэдэн төгрөг цуглуулсан. Үүнээсээ зарцуулна.
- Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд хүнсний талон олгодог. Сард 16 мянган төгрөг байсныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байна. Насанд хүрсэн 122300 насанд хүрсэн хүн байдаг. Мөн хүүхдэд 8000 төгрөг байсныг 16 мянган төгрөг болгож байна.
- Хүнсний талоны мөнгөний хэмжээг 5 сарын нэгнээс 10 дугаар сарын нэгэн хүртэл хоёр дахин нэмэгдүүлэхээр боллоо.
-Малчдын орлого, ноолуурын салбарыг дэмжих үүднээс малчдад ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна