ХАМГИЙН ӨНДӨР ЗАРДАЛТАЙ БЗД-Т МӨНГӨӨР "ЗОДОГСОД" НЭР ДЭВШИНЭ


2020 оны УИХ-ын сонгуулийн хамгийн өндөр зардалтай тойргуудын нэг нь Баянзүрх дүүрэг юм. Хүн ам, газар нутгийн хэмжээгээрээ УИХ-ын 22 болон 23 гэсэн хоёр тойрогт хуваагдсан Энэ 2 тойрог нийтдээ 5 мандаттай.

Үндэсний аудитын газрын баталснаар 22 дугаар тойрогт нэг нэр дэвшигч 718.9 сая төгрөгийн, 23 дугаар тойрогт 657.2 сая төгрөг зарцуулна. Сонгогдож чадсан 5 нэр дэвшигч гэхэд л нийтдээ 3 тэрбум 409 сая төгрөг зарцуулан УИХ-ын гишүүн болох тооцоо гарч байна. Үүн дээр сонгуульд оролцох 15 нам, 4 эвсэл тус бүрээс нэр дэвшүүлнэ гэвэл 100 орчим хүн өрсөлдөхөөр байгаа юм. Тэд дээрх тогтоосон зардлаас ихгүй мөнгө зарцуулна гэж тооцвол хэдэн зуун тэрбум төгрөгөөр ганц дүүрэгт сонгуульдах нь.

Дээрх зардалд ухуулагчдын зардал, тараах материалын үнэ, сонгуулийн байр, бензин тосны гээд бүх зардлыг шингээсэн. Гэхдээ корона вирусын цар тахлын хөл хорио тогтоосон ийм үед хурал цуглаан хийж бөөнөөр нь цуглуулах нь байтугай танилцуулга, ухуулах хуудсаа тараах боломж хязгаарлагдсан.

Гэтэл энгийн дэглэмийн үеийнх шиг ийм их хэмжээний мөнгийг сонгуульд зарцуулахаар зарим нам бэлтгэл ажлаа хийж, горилогчдоосоо мөнгө татж эхэлсэн нь олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулаад байгаа.

Ялангуяа гишүүдийнхээ сонгогдох эрхийг мөнгөөр шийдэж байгаагаас АН-ын сонгуулийн санхүүжилт судлаач, ажиглагчдын анхааралд ороод байна. Тухайлбал, АН-аас БЗД-т нэр дэвшигчихээр 100 сая төгрөгөө тушаасан гэх 8-10 горилогчийн жагсаалт хэвлэлээр гарсан.

- З.Энхболд - АН-ын ахлах зөвлөх - Э.Эрдэнэ - АН-ын ҮБХ-ны гишүүн, Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү - М.Тулгат - НИТХ-ын төлөөлөгч - М.Энх-Амар УОК-ийн нарийн бичгийн дарга асан, генерал - Б.Билэгт - ЦЕГ, Тагнуулын Ерөнхий гакрын дарга асан генерал - Д.Ганхуяг - УИХ-ын гишүүн асан, Бридж группийн - Б.Пүрэвдаваа - БЗД-ийн ЗД асан,, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх - Х.Хурц - Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал

Эдгээр горилогчид нэр дэвших дэнчингийн 100 сая төгрөгөө тушаасан. Мөн одоогийн байдлаар сонгуулийн зардлынхаа 50 орчим хувиа тушааж, ганц хувь "нууц" гэрээ хийсэн талаар ҮБХ-ны хурлын бичлэг тарж, ил болоод байгаа. Үүнээс үзвэл АН-ын дарга С.Эрдэнэ БЗД-т нэр дэвшихээр горилогч дээрх 8 хүн тус бүрээс ойролцоогоор 400 сая төгрөгөө өгч, гэрээ хийсэн гэсэн хардлага байгаа юм. Нийтэд нь тооцвол 3.2 тэрбум төгрөг. Тэднээс 5 нь л нэр дэвшинэ. Харин үлдсэн 3-5 хүний тушаасан мөнгийг БЗД-т зарцуулах уу.

АН нэр дэвших эрхийг дэнчин нэрээр горилогчдоосоо татах, улс төрийн дэмжлэг үзүүлэх нэрээр ийнхүү мөнгө татаж байгаа нь Үндсэн хуулийн "Монгол Улсын иргэнийг хөрөнгө мөнгөөр ялгаварлахыг хориглох заалтыг зөрчсөн хэмээн АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн Галиндэв Үндсэн хуулийн цэцэд хандсан. Хэрэв Цэц хууль зөрчсөн гэж үзвэл С.Эрдэнэ болон мөнгөөр нэр дэвшсэн гишүүд хууль зөрчсөн болно. Магадгүй УИХ-ын нэр дэвшүүлэлтээс эхлээд сонгуулийн дараах төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлж буйг хууль хяналтынхан тогтоовол МАН-ын 60 тэрбум яллагдагчидтай адил нэр дэвшигчдээ "ялтан" болгож магадгүй гэж улс төр судлаачид үзэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна