Энэ сарын 15-нд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэг дэвшигчид албан ёсоор тодорно. 208 бие даагч гарын үсгээ цуглуулж эхэлсэн бол 19 нам, эвслээс нэр дэвшихээр горилогчид эхний ээлжинд тойргууд дээрээ ажиллаж, тандалт судалгаагаа хийгээд иржээ. Зарим тойрогт нэр дэвшигчид нь тодорхой болсон байна. Тухайлбал, З.Энхболд өнгөрсөн 7 хоногоос сэтгүүлч болж, гэнэт Дарханаас шууд "сурвалжлага" хийж эхэлсэн. Гэтэл мань хүн Дарханд нэр дэвшихээр тоочиглож, хөгжсөн хөгжөөгүйг нь гайхан шогширч байжээ. Харин одоо өөрөө АН-аас одоо нэр дэвшихээр болж байна, Дарханыг хэрхэн яаж хөгжүүлэх талаар юу ярихыг нь хүлээцгээе. З.Энхболдтой хамт МҮОНТ-ийн захирал асан эдүгээ ТВ2 -ийн захирал Доржзовдын Энхтуяа АН-аас нэр дэвшиж байгаа. Д.Энхтуяагийн хувьд хэвлэл мэдээллийн салбараас төрийн албанд орсон. Одоо улс төрд орж буй АН-ын шинэ кадр. З.Энхболдыг УИХ-ын дарга байхад нь Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан. АН эмэгтэйчүүдийнхээ 20 хувийн квотод 16 нэр дэвшигч эмэгтэйг тодруулж буй. Урьдчилсан байдлаар горилж буй эмэгтэйчүүд бүгд цоо шинэ, залуу салбар салбарын манлайлагчид орж ирж байгаа. Харин Доржзовдын Энхтуяагийн хувьд хамгийн өрсөлдөөнтэй хүндхэн тулаан болох Дарханын тойрогт оногдлоо хэмээн АН-ын гишүүд нь ярьцгааж байна. Ямар ч байсан ардчиллын анхдагч, Улсын баатар Э.Бат-Үүл бие даан нэр дэвшиж, З.Энхболдыг амлаж авч буйгаа зарласан. Тиймээс З.Энхболдын тойрог нэгэнт тодорхой болсон учраас Э.Бат-Үүл Дарханд нэр дэвшиж З.ЭНхболдтой өрсөлдөх байх. Харин Д.Энхтуяагийн хувьд улс төрд орсон анхны тулаанаа АН-ынхаа хоёр лидертэй хамт эхлүүлж, хоёулантай нь өрсөлдөхөөр болж байгаа нь улс төр сонирхогчдын хувьд анхаарал татаж эхлээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна