Нэр бүхий гишүүд өөрийн хүсэлтээр энэ удаагийн сонгуулийг өнжиж, залуу үедээ боломж олгох шийдвэр гаргажээ. Тухайлбал, энэ удаагийн сонгуулийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өнжих шийдвэр гаргажээ.
Түүний хувьд тойрогтоо хамгийн сайн ажилласан гишүүдийн нэг. Ардын намын лидер эмэгтэйчүүдийн нэг хэдий ч энэ удаа залуу үедээ боломж олгох шийдвэрт хүрсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар мөн л өнөө жилийн сонгуулийг өнжих шийдвэрт хүрсэн байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын тухайд Жадамбаа генералын хүү гэдгээрээ нийгэмд танигдсан. Монгол Улсын Батлан хамгаалах салбарт хамгийн сайн ажилласан сайд нарын нэг нь Ж.Энхбаяр байсан. Гэсэн ч хэд хэдэн сангаас зээл авсан зэрэг таагүй зүйлд нэр холбогдсон учраас өөрийн ухамсараар өнжих шийдвэр гаргасан байна.
Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар хамгийн богино хугацаанд сайдын албан тушаал хашсан нэгэн. Мөн л эхнэрийнхээ нэрээр ЖДҮ сангаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдсон. Тиймээс энэ удаа мөн л өөрийн хүсэлтээр нэр дэвшихгүй хэмээн шийдсэн нь улс төрийн соёл болж байна. Түүнээс гадна УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Хаянхярваа нарын нэрс ч яригдаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна