Тэр хамгийн анх Н.Энхбаярын оймсонд хавчуулагдан парламентад орсон ч төд удалгүй Б.Хурцын халаас руу орсон.УИХ-ын гишүүн Ж.Батзандан түүнийг “Хурцын машины хонины хонхорт чимээгүй суудаг төлөг” гэж хэлж байлаа.
О.Баасанхүү ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц хийгээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн заавраар ажилладаг нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсанхүнийг нэр дэвшүүлэхгүй” гэдэг заалтыг оруулахад гол үүрэг гүйцэтгэснээс нь харагдсан. О.Баасанхүүг УИХ-ын гишүүн болгосон намын дарга Н.Энхбаяр түүнийг улстөрийн захиалгаар ажилладаггэж хэлж байв. Уг нь бол О.Баасанхүү МАХН-аас нэр дэвшиж, анх удаа УИХ-ын гишүүн болсон тул намдаа үнэнч, хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой аталМАНАН бүлэглэлд зүтгэж, эцэст нь АН-ын үнэмлэхийг өвөртөлсөн билээ.
Түүнийг цэцгийн баглаатай угтсан С.ЭрдэнэО.Баасанхүүг эргүү маагуу, мэдрэл муутайгаар нь дуудаж, “Шархад”-ны эмнэлэг рүү хөтлөлцөөд хамтдаа явахдаа тулж байсан цаг саяхан. Тэр хуучин намынхаа даргатай тэрсэлдэж явсан шигээ шинэхэн эздийнхээ араас сүх далайхад ч бэлэн яваа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна