Коронавирусний 11 дэх тохиолдол илэрлээ

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийж Монгол улсад Коронавирусний 11 дэх тохиолдол бүртгэгдснийг баталлаа. Энэ талаар ХӨСҮТ-  ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлж байгаагаар энэ сарын 16-ны өдөр Стамбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 221 иргэнд шинжилгээ хийгдэж дуусчээ.

Эдгээр иргэдийн нэг нь Коронавирусний халдвар буюу “COVID-19”-ийн халдвартай болох нь баталгаажсан байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2126 иргэн ажиглалтад аваад байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Өчигдөр гэхэд л Дархан-Уул аймагт 23 хүнийг ажиглалтад  авчээ.  Ингэснээр нэгдүгээр сараас хойш нийт 3500 хүнийг ажиглалтад аваад байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close