“Нэг мэдсэн чинь дүүгийнхээ хуруунуудыг нь тасалсан байсан” гэжээ

Согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ гарын дөрвөн хурууг тасдсан хэрэг гарсан билээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж буй. Уг хэрэгт 51 настай иргэн Ш-ийг холбогдуулан цагдан хорьсон. Хэрэг гарсан даруйд тухайн этгээдийг 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон бөгөөд өнөөдөр цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлэхээр болсон байна. Тэрбээр цагдаагийн байгууллагад “Хэрэг гарах үед би маш их архи ууж, согтуурсан байсан. Өөрийгөө хянах чадваргүй, юу хийж байгаагаа ч мэдээгүй. Нэг мэдсэн чинь дүүгээ гэмтээж, хуруунуудыг нь тасалсан байна лээ. Маш их гэмшиж байна” хэмээн мэдүүлсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close