Одоогоос хоёр жилийн өмнө Төрийн ордонд Аудитын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн болж, халуухан сэдвүүдийг хөндөж байсан нь өнөө хэвлэлийн хуудаснаа үлдэж. Энэ хурлын үеэр Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Л.Галбадрах УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн холбоотой холбоотой их хэмжээний мөнгөний асуудлыг сөхсөн.
Өөрөөр хэлбэл нутгийн гишүүнийхээ “нууц хэрэг”-ийг Төрийн ордонд нь илчилж, түмний өмнө “түлж” байсан удаатай. Тэрбээр “Ховд аймгийн Баруунмонгол интернейшнл компани одоогоос бараг 10 жилийн өмнө хууль бусаар зээл авсан байдаг. Мах боловсруулах үйлдвэрийн зээл гэх 360 сая төгрөгийн зээлийн асуудлыг Нийслэлийн аудитын газрын хариуцлагатай албан тушаалд томилогдсон Отгонбаяр мэдэж байгаа” хэмээн дуугарч байсан удаатай.
Б.Пүрэвдорж бол Ховд аймгаас сонгогдогдсон УИХ-ын гишүүн. Тэрбээр 1997 онд "Баруунмонгол интернейшнл" компанийг үүсгэн байгуулсан бөгөөд 2012 онд ИХШХЕГ-ын даргаар томилогдох хүртлээ гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан юм. Тэрбээр дээрх дурдсан хууль бус зээлийг гаргуулах үедээ Ховд аймгийн АН-ын даргаар давхар ажиллаж байжээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн ХОМ-тээ "Баруунмонгол интернейшл" компанийг мэдүүлсэн
Гэвч сүүлийн үед "Баруун монгол интернейшнл" гэх компани дахиад л чих халууцуулах болж, авлигын хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна.
Хэргийг сөхвөл, 2011-2012 онд Замын-Үүдийн боомтоор гааль, цагдаа, төмөр замын алба хаагчид хамтран 27 вагон хушны цайруулсан самар хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг холбогдон шалгагдаж улс даяар эрэн сурвалжлагдаж, шүүхээс 1 жил 6 сарын ялаар шийтгүүлсэн Замын-Үүдийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч асан Х.Амартүвшин 2017 онд Говь-Алтай аймгийн гаалийн хорооны даргаар гэнэт томилогджээ.
Гэтэл энэхүү Х.Амартүвшин дахиад л хууль бус ажиллагаанд орооцолдон АТГ-.д шалгагдаж байгаа аж. Бургастайн боомтын мэргэжлийн хяналтын газар, хилийн цэргийн ангийн удирдлагуудтай үгсэн хуйвалдан, бусдаас маш их хэмжээний авилга авч, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр стратегийн хүнсний бүтээгдэхүүн 200 тонн малын махыг долоон ачааны автомашинд ачиж, хил, гаалийн ямар ч шалгалтгүйгээр хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг зохион байгуулсныг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгааг АТГ баталж буй.
Тэгвэл энэ хэрэгт "Баруун монгол интернейшнл" ХХК-ийн захирал иргэн Ө.Түвдэндорж, Говь-Алтай аймгийн Хүрийн овоо ХХК-ний захирал Н.Цэрэнпунцаг нарыг мөн давхар шалгаж байгаа мэдээлэл ирсэн юм. Энэ мэдээллийг АТГ үгүйсгэсэнгүй. Энэхүү хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа УИХ-ын 2 гишүүн хэн болохыг эргэн мэдээлэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна