С.Баяр нарын 7 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан хойшлогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл С.Баяр эмнэлэгт хэвтжээ. Мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаан давхацсаны улмаас тус шүүх хуралд хүрэлцэн ирээгүй байна. Түүнчлэн шүүх хуралдаанд оролцвол зохих гэрч нарын зарим нь ирээгүй тул С.Баяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна