Редакцийн сонголт

Иргэдийнхээ эрүүл мэндэд ноцтойгоор халдсан Л.Эрдэнэчимэгт итгэл хүлээлгэх үү!

Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед зарим байгууллагууд маскныхаа үнийг нэмж, ариутгагч бүтээгдэхүүнээ хуурамчаар хийсэн тохиолдлууд өнгөрсөн хугацаанд хэд хэд гарлаа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг  дээ. Хүнд бэрх үед хэн нь  хэн бэ гэдгээ харууллаа, тахал тарыг нь танилууллаа хэмээн үүнийг “эерэгээр” хүлээж авах нэгэн ч байна. Үнэндээ халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр мөрдөхыг чухалчлахын зэрэгцээ эдийн засгийн “ороо бусгаа” цаг үед ганц ч гэсэн үйлдвэрээ дэмжих юмсан гэх сэтгэл иргэн бүрт бий. Гэвч хор үйлдвэрлэж, хоморголон сүйтгэх ажиллагаа “зохион байгуулж” өр рүү өшиглөв.

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Гар ариутгал, халдваргүйтгэлийн бодисын найрлагад 96 хувийн хүнсний спиртийг ашиглах ёстой. Гэтэл “Нахиа Импекс”, “Монос” компаниудын гар халдваргүйжүүлэх бодист техникийн спирт хийсэн зөрчил илэрсэн. Эдгээр байгууллагад хууль тогтоомжийн дагуу гар ариутгалын бодис хийх үйл ажиллагааг зогсоож, ЭМЯ-аас гаргасан стандартын дагуу хүнсний спирт ашиглаж, стандартыг хангуулах шаардлага хүргүүлсэн” хэмээн мэдэгдлээ.

Гэвч “Монос”-ынхон энэ үйлдэлдээ ичих нь битгий хэл эмзэглэсэн ч үгүй. Өөрсдийгөө өмгөөлсөн мэдэгдэл гаргаж, даапаалав. Даан ч дээ. Монголын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгж гэж өөрсдийгөө цоллочихоод шүү.

Техникийн спирт нь метилийн спирт юм. Голдуу ахуйн хэрэглээний цэвэрлэгээнд хэрэглэдэг, химийн хортой бодис. Хэрэглэсэн тохиолдолд хүн биед хордлогын шинж илэрч, бөөрний ажиллагаанд хүндрэл учруулдаг. Мөн амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг зогсоон, үхэлд хүргэх эрсдэлтэй.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэр ч бүү хэл “Монос косметик” компани нь ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. Түүнчлэн Монгол Улсад мөрдөгдөж буй шаардлагаар халдваргүйжүүлэх, үжилгүйжүүлэх бэлдмэл буюу гар халдваргүйжүүлэгч гелийг этилийн тансаг ангиллын 96 хувьтай спиртээр үйлдвэрлэхийг заасан байдаг. Гэтэл “Монос косметик” ХХК нь “Санитас” нэрийн гар халдваргүйжүүлэх гелийг үйлдвэрлэхдээ техникийн этилийн спиртээр үйлдвэрлэсэн нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон төдийгүй тус компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авчээ. “Монос косметик” компани ч торгуулиа төлсөн байна. Өөрөөр хэлбэл буруугаа хүлээн зөвшөөрчээ.

Иргэдийнхээ эрүүл мэндэд ноцтойгоор халдсан энэ үйлдэлд зөвхөн торгоод өнгөрөх нь хэр ёс зүйтэй вэ. Вирусний тархалтаас сэргийлж, Моносын “Санитас”-ыг үр хүүхдүүддээ хэрэглэсэн өчнөөн гэр бүл бий. Хэрэв техникийн спиртээс нь болж хэн нэгэн эрүүл мэндээрээ хохирвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ, торгуулиа төлчихсөн гээд “Монос” бултах болж таарч байна уу.

Нөгөө талаар Монос групп бол Төрийн ордонд архи, тамхи, секс ярьдаг УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийнх гэдгийг монголчууд андахгүй. Арав гаруй хоногийн өмнө Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгөө тушаасан гишүүдийн дотор Л.Эрдэнэчимэгийн нэр дурайж харагдсан. Байгуулсан компани нь иргэдийнхээ эрүүл мэндэд ноцтойгоор халдаж байхад  иргэдЛ.Эрдэнэчимэгт итгэл хүлээлгэж, УИХ-ын танхимд өөрсдийнхөө төлөөлөл болгож суулгах нь юу л бол.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

27 Сэтгэгдэлтэй

  1. үйлдвэрийг нь хаа л даа. нэг мөнгөтэй нь аваад үргэлжүүлбэл тэр л биз. энэ тэнэг авгай газар доогуур орбол зохилтой.

    1. Моносын тусгай зөвшөөрлийг бүрмөсөн цуцал угаасаа эм бэлдмэлээ хятадаас зөөдөг нь ойлгомжтой ш дээ энэ авгай мөрөөрөө тамхиа татаад архиа уугаад сексээ хийгээд л явж байвал барав зүгээр

    2. этилийн болон метилийн спиртээ ялгахгүй байж юугаа ийм хөгийн юм бичдэг байнаа

  2. Гадаадад ийм муухай үйлдэл санаатай, санамсаргүй хийсэн тохиолдолд бүх худалдан авалтаа татаж мөнгий нь эргүүлэн төлдөг.Буцааж өгмөөр байна.Хатуу хариуцлага тооц!!!

  3. Хүнд хэцүү цаг үед мөнгө олохын төлөө үйлдвэрийн спиртээр хийгээд байхдаа яахав дээ би нэг дэлгүүрийн гар ариутгагч спиртээр гараа ариутгаад тэр өдөржин харшил өгсөн эднийх байж би гомдолтой байна. Эрдэнэ чимэг та арай л муухай ингэж болохгүй шдээ бид чинь хүн шүү дээ. Би маш их гомдолтой байна. Харшилтай болсон

  4. Энэ балай авгайг үйл ажиллагаа зогсоох хэрэгтэй Арай дэндэнээ БатЯлалтыг энэ авгайн гомдлын дагуу хорьсон гэж сонссон Шударга ёс гэж үнэндээ алга энэ ухамсаргүй авгай дахин УИХ гарахгүй зайл цаашаа

  5. Ийм л балай хүүрнүүдээс болоод монгол хөгжиж дэвжихгүй байгаа юм хормойн бузарууд төрд гарсанаас

  6. Эрдэнэчимэг шиг дэмий хүнээр яах юм бэ мэрэгжил мэдлэгтэй ухамсартай хүн хэрэгтэй баячууд мөнгөөр цохиж гарчаад юү ч хийдэггүй шдээ тэр нэг тэнэг амарзаяа авгай байна битгий давраад байгаарай би та нарыг гуйгаагүй гэж тэнэгтэнэ тэрийг сонгогчид л гуйсан юм шиг солиорно

  7. Ийм хүнд байхад ард иргэдийг хуурч, доромжилж яаж чадаж байна. Шоронд хорих хэрэгтэй.

  8. Их хурлын гишүүн Билэгт авгай Хавдрын эмнэлгийн хашаан дотор байшин барчихаад тэрийгээ хаврын эмнэлэгт нь 60 тэрбумаар шахах бөөн орлион чарлаан болсон гэсэн,Эхлээд 20 тэр бумаар хавдарт зарна гэж тохирсон юм б/на..Эд нарын мөнгө хөрөнгө яасан ч их юм.Ханаж цадахгүй юмаа.

  9. Ner hugarahaar yas hugar gej.ovoo kompani gej bodoj bsan chini yu ve.hyatadaas ihenh zuilee avdag gesen unen um bna l daa.hatuu arga hemjee avah heregtei.

  10. Gar aimaar huuraishaad bsan baluar shunaltai avgai uidveriig ni bur haah heregtei mungu lolh tusmaa. Shunaltah ym da. Arhi uudag tamhi tatdag muu muuhai ym ym hiih ym da

  11. Энэ тэнэг шулмын бузар гичийг ахиж бүү сонго моносоос эм бүү ав лалрын гичий үхэж далд ор

  12. hzee hoino nirgeed yadii yadarsan ard irged ee ingej huurch 5 tug shulaad tanaih bish yadarsan ard irged hohirson hoxirliig baragduul bayjij chadahgui archaagui monos be

  13. Ийм л элий балай юмыг дахиж сонгохгүй шүү! Бүүр нэг доромжлоод сурчихсан ард иргэдээ.

  14. Аливаа хүн ямарч ажил безнис эрхэлдэг байж болно. Ажлынхаа цар хүрээний их багаас үл хамаарч тухайн ажлаа чин сэтгэлээсээ хийсэн хүн л олны итгэлийг хүлээдэг дээ. Гэтэл энэ мэдээлэл үнэн бол эрдэнэчимэг та Ард олондоо ийм хулхи үйлчилгээ үзүүлсэн бол шийтгэлээ хүлээсэн чинь дээр дээ. Мөнгөнд дуртай байж болно. Гэхдээ ийм хууль бус юм хийж бусдад гай болох хэрэггүй

  15. 3сая төгрөгөөр торгоод болоо юу.спиртных нь үнэнд
    хүрэхгүй . Эрдэнэчимэгийн өдрийнх нь тамхи архины мөнгө

  16. Mgl d huuli bhgui bolohoor l ingej daam garch bgaan ene shaamii avgaid mgl iin huuli uilchlehgui yum ba l daa hortoi emee uugaad ene hetsuu tsag ued ulam hordood baih uu

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close