Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийг цагдан хорьжээ

Өнгөрөгч лхагва гаригт буюу тавдугаар сарын 15-ны өдөр Авлигатай тэмцэх газрын байцаагчид Эрүүл мэндийн яамны мэргэжилтэнүүдийг цагдан хорьсон байна. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн  Б, Ч нарыг эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа ангид цаг хорьсон байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад “ЭМЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close