Д.Дамба-Очир: Нэртэйгээр нь УИХ-ын гишүүнээс хөөчих, МАН коммунист нам болчихсон юм уу

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох шийдвэр гаргасан. Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлсэн хэмээн буруутгаж, Хяналтын хорооноос түүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийн талаар Д.Дамба-Очир байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Оюутолгой холбоотой өгөх ёсгүй бичгийг өгсөн байна гэдэг асуудал нам дээр яригдаж байна. Бичиг өгөх, өгөхгүй нь УИХ, байнгын хорооны шийддэг асуудал. МАН коммунист нам болчихсон юм уу. УИХ-ын ажилд нам оролцдог болсон юмуу. Хяналтын хорооны дарга нь дуудаж аваачаад гишүүдээ хөөдөг болчихсон юмуу. Нэртэйгээр нь УИХ-ын гишүүнээс нь хөөчих хэрэгтэй. Тойрог булааж авах гэж байгаа бол авцгаа. УИХ-ын даргад сая хэллээ. УИХ-ын дарга нь баянгын хорооны дарга нь өдөр тутмын үйл ажиллагааг шалгах үүрэгтэй хүн. Саяхан ТЕГ ямар ч хууль бус зүйл алга гээд мэдэгдэл хийчихсэн шүү дээ. Намын дэр хүнд унагаж байна гээд бараг намаас хөөх нь л дээ.   Таван жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэхгүй ч гэнэ үү. Би энэ намд 1986 онд элссэн. Зарим гишүүдийг нь байхгүй байхад энэ намд элссэн хүн шүү. Намын хяналтын хороо энэ шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Ийм дураараа байж болохгүй. Хоёрдугаар сарын 2-нд Оюутолгой ажлын хэсгийн дүгнэлт гарсаны дараа бүх гишүүдэд тараасан байсан бичгийг Оюутолгой руу явуулсан. Ямар ч нууцлалын асуудал байхгүй. Өгсөн материалыг унших уншихгүйн УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь асуудал” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close