Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татжээ

Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажиллагаа дуусч байгаа талаар мэдэгдсэн. Тэдгээрийн нэг нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой  хэрэг. Уг хэрэгтэй холбогдуулж АТГ-ын ажлын хэсгээс Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор нарыг яллагдагчаар татаад байгаа юм. Тэгвэл Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс”, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад холбогдох хэргийн явцтай танилцаж,  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах АТГ-ынхны санал үндэслэлтэй гэж үзсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дээрх хэрэгт холбогдуулан яллагдагчаар тооцох саналаа НПГ-т хүргүүлсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close