Л.Оюун-Эрдэнэ: Зөвшөөрөлгүй компаниуд их хэмжээний мах нөөцөлсөн нь үнэ өсөхөд нөлөөлсөн

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ махны үнийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Махны үнэтэй холбоотой асуудал үүссэн. Хэд хэдэн шалтгаан байна гэж Мэргэжлийн хяналтын газар болон бусад байгууллагууд үзэж байгаа юм билээ. Махны үнэ нэмэгдэхэд нэгдүгээрт цаг агаарын байдал нөлөөлсөн. Хоёрдугаарт, үхрийн мах экспортонд гаргасанаас үүдсэн. Мөн  экспортын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулж их хэмжээгээр мах нөөцөлсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүй ААН-үүд их хэмжээний мах нөөцөлсөн нь хомсдол үүсгэж, үнэ өсөхөд нөлөөлсөн байна. Хууль зөрчсөн асуудал байна уу гэдгийг холбогдох байгууллагууд нь хянаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар квот тогтоох эсэх асуудлаар ярилцаж байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close