Ш.Раднаасэд: Тойрог булаах гэж байгаа бол ингэж хүч түрж болохгүй

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт  намаас таван жилийн хугацаатайгаар дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тус шийдвэртэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Энэ нам төрийн үйл ажиллагаанд ордог, УИХ-ын гишүүнийг намын Хялатын хороо хянадаг, Байнгын хорооны дарга нь шийддэг болсон юм уу? Тойрог авах санаархал байгаа бол авч болно. Говь-Алтайг надаас авч болно, ингэж хүч түрж, балмад авир гаргаж болохгүй гэсэн бөгөөд “Нэгдүгээрт, би тийм шийдвэр бүхий бичиг цаас аваагүй. Хоёрдугаарт, тийм шийдвэр гаргасан бол Говь-Алтай аймгийг Ш.Раднаасэдээс салгах гэсэн санаа. Энэ асуудлыг МАН-ын Хяналтын хорооноос асуух хэрэгтэй байх. Гуравдугаарт, Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гаргасан саналынхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болж байна” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Yun toirog bulaah ym yriad bna ta 2 chini buruu zuil
    hiigee biz de harin ch bur ih hurlaas huuh heregtei buruu zuil hiisen bol buruugaa huleej surah heregtei shu

  2. Ochnoon buruu yum hiisnee medehgui ene teneg zaluu zaluu zailval taarna. Avilga avah suljee hurtel bii bolgoson yal zavshih huuli hurtel yanzalna Muud garshsan ichih nuurgui novsh yumaa

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close