“WTI” маркийн нефтийн үнэ анх удаа хасах руу оржээ

“WTI” маркийн нефтийн ирэх 5 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ даваа гарагт анх удаа хасах руу орсныг Нью-Йоркийн худалдааны биржийн мэдээлэл харуулжээ.

Орон нутгийн цагаар 14:24 цагийн байдлаар “WTI” маркийн нефтийн 5 дугаар сард нийлүүлэх үнэ 176.52 хувиар буурч, торх нь хасах 13.98 ам.доллар болжээ.

“CNBC” телевизийн мэдээлснээр, “WTI” маркийн нефтийн үнэ өмнө нь хасах үзүүлэлтэд хүрч байгаагүй аж. Харин тус маркийн 6 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 20 ам.долларт хэлбэлзэж байна. “WTI” маркийн нефтийн 5 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ арилжааны явцад хамгийн багадаа хасах 40.32 ам.долларт хүрчээ.

https://montsame.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close