Бичлэг: Монгол уяачийн уясан "Монголын домог" морь хол тасархай түрүүлжээ


Монгол уяачийн уясан "Монголын домог" морь хол тасархай түрүүлжээ. Энэ талаар Монгол Улсын тод манлай уяач  Д.Ганбаатар "Өдрийн мэнд ээ, Монголын домог морь маань (1 номертой нь) сайхан уралдлаа. Лос Анжелест хоёр сар гаруй морин тойруулга хааж, нөхцөл байдал амаргүй байсаан. Э.Ганбат маань түрүүлгэнэ ээ гэж байсан. Mongolian Legend сайхан мэдээ дуулгалаа.

Сонгуулийн мэдээллээр бөмбөгдүүлж, нэгнийгээ газар дор ортол муулж, тэнгэрт тултал магтацгааж байгаа энэ үед Монголчууддаа чихэнд чимэгтэй, хийморьлог мэдээ хүргэж байгаадаа баяртай байна. Хийж бүтээсэн зүйлтэй, зөв хүмүүжилтэй, зөв хүн сонгогдоосой" гэсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна