Х.Баттулга: Цензуртэйгээр сонгож гаргаарай гэж хүсье


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий боловсролын сургуулийн 48 дугаар сургууль буюу УИХ-ын 23 дугаар тойрогт саналаа өглөө. Энэхүү санал авах хэсэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх үдээс өмнө саналаа өгсөн билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр "Монгол улс УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиа зохион байгуулж байна. 1990 онд Ардчилсан Монгол Улс гэж дэлхий дахинд зарласнаас хойш 30 гаруй жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд алдаж, онож олон зам туулсан. Тиймээс энэ удаагийн сонгуульд ард түмэн тэр дундаа залуучуудыгаа сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. 17:00 цагийн байдлаар улс орон даяар сонгуулийн ирц сайн байна. нийтдээ 40 гаруй хувьтай байна.

Нийслэлийнхэн нэлээн идэвхтэй буюу 50 гаруй хувьтай байна гэсэн мэдээ авсан. УИХ бол бага ард түмэн. Бид лагуун дээрээс бараа худалдаж авахдаа хугацаа нь дууссан эсэхээс эхлээд хаана үйлдвэрлэсэн, ямар гарал үүсэлтэй гээд сайтар харж, сонгож, авдаг.

Тиймээс бараа сонгохоос илүүтэй сайтар судлаж, цензуртэйгээр сонгож гаргаарай гэж хүсье. Санал худалдаж авах асуудал нэлээн олон тойрог дээр яригдаж байна. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүс их орж ирдэг. Мөн гэмт хэрэг хийсэн хүмүүс толгой хорогдох газар болгодог. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй" хэмээн мэдэгдлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна