УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд өөд болжээ

Өнөөдөр 19:30 минутын орчимд Төрийн ордны нэгдүгээр давхарт 40 орчим насны эрэгтэй шатнаас унаж нас барсан байдалтай олджээ.

Нас барсан иргэн нь АПУ компанийг үүсгэн байгуулагч Г.Батхүү байжээ.  Энэхүү золгүй явдалтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт ажиллан, Төрийн ордныг хамгаалалтад авсан байна. Тэрээр өнөөдөр Төрийн ордонд болсон ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах үйл ажиллагаанд оролцож, мөн намынхаа нөхөдтэй уулзахаар орж ирсэн байжээ.

Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар гэнэт бие нь муудаж унахдаа шатны уруу унасан байж болзошгүй аж. Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаач нь Монгол Улсын Их хурлын гишүүнээр Өвөрхангай аймгаас хоёр удаа сонгогдон ажиллаж байсан билээ.

Тэрээр 1978 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн дунд сургууль, 1983 онд ЗХУ-ын Харьков хотын Инженер-эдийн засгийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр, 1999 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын ухааны магистраар тус тус төгссөн.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close