Яллагдагч Г.Солтаныг албадан ирүүлэх тухай тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтаныг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэх үндэслэлээр албадан ирүүлэх хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянаад шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1683 дугаар захирамжаар яллагдагч Г.Солтаныг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгчийн дээрх захирамжид яллагдагч Г.Солтаны өмгөөлөгч Э.Туул Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг шүүх хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч Э.Туулын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. ЖДҮ-гийн мөнгөө далд хийх зовж яаваа амьтныг яах нь уу, хөқрхий, зүгээр орхи, ходоод руугаа оруулаг

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close