Д.Нямхүү: Хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-ээс гарсан ч, НЭГ ИРГЭНЭЭС КОРОНАВИРУС илэрлээ
ЭМЯ-наас мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрлээ. Энэ хүн бол ХӨСҮТ -т тусгаарлагдаж байсан ОХУ-аас ирсэн оюутан. Давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Сайн мэдээ гэвэл өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр хүн эдгэрч гарлаа. Эдгэрч гарч байгаа хүмүүс дунджаар 30 хоног эмчлүүлж байна. Ингээд манай улсад батлагдсан тохиолдол 141 үүнээс эдгэрсэн нь 28 болж байна” гэлээ.