Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дөрвөн сая ам.долларын авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Түүнийг өнгөрсөн жил уг хэргийнх нь дагуу АТГ-ын комиссарууд гэрийг битүүмжлэн шалгаж, төрсөн дүү Д.Баатарынх нь хамт цагдан хорьж байв. Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Улмаар захиран зарцуулах эрхийг нь хязгаарлаад байсан машины цуглуулгынх нь битүүмжлэлийг чөлөөлсөн байна.
Хэдэн сарын өмнөөс уг хэргийг хэрэгсэхгүй болгох сонирхол улстөрийн хүрээнд байгаа талаар хэвлэлүүд мэдээлж, сануулж байсан. Оны өмнө “Дорлигжавын 4 сая $-н хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсоныг УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар чуулган дээр ч хэлж байв. Гэвч ёртой юм шиг хуулийн байгууллагууд уг хэргийг хэрэг гэж үзсэнгүй.ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна