Ц.НЯМДОРЖИЙН ХЭЛСЭН Н.НОМТОЙБАЯРЫН ТУХАЙ НОЦТОЙ 10 ФАКТ

Улстөрийн ертөнцөд ширүүхэн “battle” өрнөсөөр байна. Энэ удаагийн сонгуульд хэн нь хэнийгээ амласан нэр дэвшигчид тойрог тойрогтоо өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Тэдний нэг нь Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр юм. Н.Номтойбаяр хэдийгээр нэгэн шууд нэвтрүүлгээр орох үедээ Ц.Нямдоржийг амласан ч тэрбээр Орхон аймагт нэр дэвшихээр болсон. Гэвч тэрбээр өнгөрсөн 7 хоногт Н.Номтойбаярын талаар хатуухан үг унагасан юм. Түүний хэлсэн Н.Номтойбаярын тухай 10 фактыг хүргэж байна.

1.Н.Номтойбаярын өөрийнх нь хүмүүжил тийм юм. Яг үнэндээ бол Н.Номтойбаяр надаас өөр хүмүүстэй аймшигтай зөрчилтэй байснаас үүдэж энэ байдал үүссэн.

2.Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал хэлэлцэж байх үед Н.Номтойбаяр УИХ-ын гишүүдтэй ордны хуйвалдаан маягийн юм зохион байгуулаад, үлдэх ажил нэлээд хийсэн юм байна лээ. Тэрийг нь таслан зогсоосон хүн нь би мөн.

3.Би Н.Номтойбаярыг яг энэ өрөөнд дуудаж уулзаад, “Чиний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Чи эхлээд хүн бол. Хоёрдугаарт, чамайг хүний амь нас хохироосон хэрэгт холбоотой гэж олон хүн хардаж байна. Хардах шалтгаан ч бас байна. Үүнийгээ цэвэрлэ. Түдгэлзүүлэх хугацаанд хүний амь настай холбоотой хардлага сэрдлэгийг цэвэрлэж дуусга. Тэгэхгүй бол чамд холын улбаатай хохиролтой явдал болно” гэдгийг хэлсэн.

4.Дахин санал хураалт явуулах саналыг АН-ын дарга С.Эрдэнэ гаргаж, хуйвалдаан зохион байгуулахад нь таслан зогсоосон. Үүнд шаралхаад яваад байгаа юм байна лээ.

5.Г.Батхүү агсан нас бардаг орой Н.Номтойбаяр их хэмжээний согтолттой байсан. Тэр үед нь талийгаач өрөөгөөр нь ороод гарсан, нас барсан. Ар гэрийнхэн нь Н.Номтойбаярыг энэ асуудалд шууд холбож харддаг, гомддог. Буруу гэхийн арга байхгүй. Алдсан хүн арван тамтай гэдэг үг байдаг.

6.Н.Номтойбаяр миний том хүүхдээс нэг ах хүн. Ээж нь надтай хамт Эрхүүгийн бэлтгэлд байсан. Аав нь Ленинградад байсан. Аавыг нь би танина. Тэрийгээ ч би хэлсэн.

7.Булганд гарсан аваарын асуудал. Бас л энэ чиний бүрэн эрхийн хугацаанд гарсан. Ийм байж болохгүй. Эхлээд хүмүүжиж хүн бол” гэдгийг хэлээд гаргасан. Хүн болоогүй байж төр түшинэ гэж юу байхав дээ. Эцгийнхээ босгосон хөрөнгөөр хэтэрхий их аархаж болохгүй л дээ.

8.Тэр хөрөнгө Н.Номтойбаярын бүтээсэн хөрөнгө биш шүү дээ. Аавынх нь босгосон бизнес. Н.Номтойбаяр аавынхаа буян дээр “галзуурч” яваа хүн.

9.Бүхнийг мөнгөөр худалдаж авч, будилуулж, дарж, айлгаж болно гэдэг аархал, танхай авир түүнд байна.

10.Яг үнэндээ бол Н.Номтойбаяр надад өрсөлдөгч биш. Тэр мөнгөтэй л хүн.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close