Есөн давхар орон сууцны дээврээс үсрэхийг завдсан бүсгүйг аварчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Алтай хотхоны орон сууцны дээврээс хүн үсэрч, амиа хорлож болзошгүй байна гэсэн дуудлага өчигдөр 15:30 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15:33 цагт очиход уг хотхоны оршин суугч иргэн 22 настай эмэгтэй Г нь 9 давхар барилгын дээврээс үсрэхийг завдсан байдалтай байжээ.

Улмаар аврах ангийн албан хаагчид эмэгтэйтэй ярилцаж тайвшруулснаар эсэн мэнд буулгаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close