Д.Нямхүү: Москвагаас ирсэн оюутнууд 42-43 хоног эмчилгээ хийлгэж, эдгэрлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллээ хийлээ.  Хэвлэлийн хурлын үеэр  ХӨСҮТ-ийн захирал Д.НямхүүТавдугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 193 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 19 жолоочоос, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхонд тусгаарлагдсан 103 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр дөрвөн оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Москвагаас ирсэн эдгээр оюутнууд 42-43 хоног эмчилгээ хийлгэж, эдгэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 141 байгаа бол эдгэрсэн нь 37 болж байна. Эмчлэгдэж байгаа 104 иргэний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 95, хүндэвтэр 9 хүн байгаа” гэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close