ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ

ВЛАДИВОСТОК. /TASS/. ОХУ-ын Чукоткийн өөртөө засах тойргийн Анадырь хотын нисэх онгоцны буудалд “Ми-8” цэргийн нисдэг тэрэг осолдож, дөрвөн хүн амиа алджээ.

“Бүхээг дотор байсан дөрвөн хүн бүгд амиа алдсан. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн доголдлын улмаас болсон гэж тогтоогоод байна” гэж Чукоткийн засгийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.

Чукоткийн Анадырь хотын дарга Сергей Савченкогийн мэдээлснээр, осол “нисдэг тэрэгт засвар хийсний дараа туршилт хийх үеэр” болжээ. Нисдэг тэрэг газардсаныхаа дараа шатсан байна. “Амиа алдсан хүмүүс бүгд цэргийн алба хаагчид байжээ”.

https://montsame.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close