ХӨСҮТ: Шинээр 7 тохиолдол нэмэгдэж, Коронавирусний батлагдсан тохиолдол 148 боллоо

ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна.  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү   “Шинээр 7 иргэний шинжилгээнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо. Эдгээр иргэд нь бүгд ОХУ-аас ирсэн оюутнууд. 14 хоногийн давтан шинжилгээнд вирус илэрлээ. Мөн зургаан юутан эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эмчилгээг 14 хоног хийж, хамгийн богино хугацаанд эдгэрсэн. Нийт халдвар 148 болсон бөгөөд эдгээрээс 43 нь эдгэж, одоо 105 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүний 100 нь хөнгөн, тав нь хүндэвтэр байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close