Гурван хүүхэд ус руу орж живэх үед ах нь аврах гэж араас нь ороод амиа алджээ

Өсвөр насны 4 хүүхэд өчигдөр 17 цагийн орчим нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт орших тогтсон усанд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тогтоол ус нь Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн байсан юм.

Тодруулбал, дээрх компани нь тухайн газарт тохижилтын ажил хийж, барилгын шороо авснаас хөрсний ус тогтжээ. Энд хүүхдүүд хөөсөнцөр тавьж хөвж тоглож байгаад осолдсон байна. ОБЕГ-т 16:00 цагийн орчимд 8-12 насны хүүхэд живсэн талаар дуудлага ирүүлснээр албан хаагчид газар дээр нь ажиллаж нэг хүүхдийг нь уснаас аварсан боловч яаралтай тусламж үзүүлэх үед тэрээр амиа алджээ.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан гэх мэдээлэл ирсэн. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан байна. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close