Д.Нямхүү: Коронавирусний 18 тохиолдол шинээр бүртгэгдэж, 179 боллоо

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нийт 369 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 351 хүнээс Коронавирус илэрлээ. Өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 230 иргэнийг галт тэргээр авчирсан.  Эдгээр хүмүүсийн 18-нд Коронавирус илэрлээ. Коронавирустэй нь батлагдсан хүмүүсийг насаар нь авч үзвэл 19-52 насныхан байгаагаас 11 нь оюутан байна. Ийнхүү нийт батлагдсан тохиолдол 179 боллоо. Үүнээс эдгэрсэн нь 43, эмчлэгдэж байгаа 136 иргэн байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдал хөнгөн 121, хүндэвтэр 15, 8-16 насны таван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close