Танилц: МАН-аас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид


Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар МАН-аас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны  ээлжит сонгуульд нэр дэвшигчидээ танилцууллаа.

МАН орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ шалгаруулахдаа намын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг иш үндэс болгожээ. Тодруулбал эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай байхыг илүүд үзсэн байна.

Нэр дэвшигч дунд эрхзүйч мэргэжилтэй 10, улс төр судлаач 12, багш дөрөв, инженер тав, эдийн засагч тав, эмч нэг, нисгэгч нэг, програмист хоёр, бизнесийн удирдлага чиглэлээр мэргэжил эзэмшсэн таван хүн, хөгжлийн судлаач нэг хүн тус тус нэр дэвшиж байгаа аж. Эдгээр нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 30 настай бол ахмад нь 56 настай бол шинээр нэр дэвшиж байгаа нь 33  нь буюу 73.3 хувь нь шинэ залуучууд байна. Мөн хуульд заасны дагуу  нийт нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх  шаардлагад нийцүүлжээ.

МАН-аас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны  ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг танилцуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна