Б.Хурц суллагдахаар хөөцөлдөж явна


ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд цагдаагийнхан саатуулсан. Улмаар түүнийг үргэлжлүүлэн 15 хоног саатуулах шийдвэрийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан. Б.Хурцыг ийнхүү 15 хоног саатуулах болсныг хэвлэлийнхэн "С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэгдэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудалд буруутгаж байгаа" гэж мэдээлж байгаа. Б.Хурцыг батлан даалтад гаргах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болно. Гэвч тэрбээр өнөөдөр суллагдахаар эрчимтэй хөөцөлдөж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан  онцоллоо. Тэрбээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын 18 дугаар илтгэлийг сонсож байх үеэр “Монгол Улсын гурван иргэн хилс хэргээр ял хүлээж, хоригдож байгаа. Эрүүдэн шүүсэн албан тушаалтанд хариуцлага тооцох, прокурор хяналт тавьж ажиллаж байна. Одоо болтол тэднийг цагдан хориогүй байна. Б.Хурц өчигдөр хорих ангиас суллагдах гээд хөөцөлдөж яваа сураг байна. Тэр Ц.Элбэгдорж гэдэг нөхөр эрүүдэн шүүх ажилд оролцсон, зохион байгуулсан шүү” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна