Засгийн газраас шинээр гаргаж байгаа НОМАД БОНД-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Сүүлийн 3 долоо хоногийн турш Сангийн яам Монгол банктай хамтарч ажиллаад “Номад” бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжааллаа. Бондын хэмжээ нь 600 сая доллар. Хүү нь 5,125 хувь. Гаргасан хугацаа нь 5,5 жил.
Хэдэн зүйл онцлоё. Бонд гаргасан ч мөнгө дансанд орж ирэхгүй. Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажиллагааг хийсэн. 2016 оны 4 сард гарсан Мазаалай бондын жилийн хүү нь 10,875. Чингис бонд 5,125 хүүтэй. 2021 онд Мазаалай бонд, 2022 онд Чингис бондны өрийг төлөх ёстой. Нийтдээ 1 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. 2012 онд эдийн засгийн өсөлт 17,5 хувь байсан. Гадаад дотоодын хөрөнгө оруулалт идэвхиж байсан үед 5,125 хүүтэй бонд гаргаж байсан бол энэ жил цар тахал нүүрлэж, эдийн засгийн өсөлт саарчихсан, төсвийн алдагдал өндөр байгаа энэ үед бага хүүтэй бонд гаргасан нь онцлог.
Энэ бондыг гаргаснаар Монгол улс хүү нь дээрээ их хэмжээний мөнгө хэмнэнэ. Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай гэсэн дөрвөн бондны төлбөрийн зөвхөн хүүнд Монгол улс жилд нийт 203 сая ам.доллар төлдөг. Харин Номад бондыг сольж арилжаалснаар жилд 176,4 сая ам долларын хүү төлнө. Өөрөөр хэлбэл 26,7 сая ам доллар буюу 70 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ.
Хоёрдугаарт, цаг хугацаа тулсан төлбөрүүд байсан. Та бүхэн санаж байгаа байх. 500 сая долларын төлбөрийг төлөх гээд улс орон даяар хандив тусламж өрнүүлэх дээрээ тулж байсан. хэрэв тулсан үед бонд гаргавал хүү өсөх магадлал өндөр. Тиймээс бид өмнө нь бонд гаргаж байгаа нь энэ. Ирэх хоёр жилд төлөх Мазаалай, Чингис бондны төлбөрт Монгол улс 1,5 тэрбум ам доллар төлөх байсан бол бага хүүтэй бондоор сольсноор 900 сая доллар болгож бууруулж чадлаа. Бизнес эрхлэгчид ирэх жилүүдэд тайван байж болно.
Гуравдугаарт, бондны төлбөрийг жигдрүүлж байгаа. Тодруулбал энэ жил 500 сая ам долларын өр төлөх байсан бол дараа жил 1 тэрбум, түүний дараагийн жил 800 сая ам.доллар төлөх жишээний өөр өөр байдаг байсан. Энэ нь эдийн засагт нөлөөлж, ханш хөдөлгөдөг гол нөхцөл болж байсан. Тиймээс бид жил нэг ижил хэмжээгээр төлдөг байх арга хэмжээ авсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна