Дотоод хэргийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо


Байлдааны гавьяаны одон болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлт аравдугаар сарын 05-ны өдөр боллоо.

Дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах салбарын хүнийг нөөцийг 86 жилийн турш тасралтгүй бэлтгэж ирсэн тус Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржав, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон Захирлын зөвлөлийн гишүүд,  Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, доктор, профессор Бригадын генерал Ц.Амгаланбаяр, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, цагдаагийн хурандаа Хаянгарваа, Их сургуулийн нийт бүрэлдэхүүн, офицер, эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч, оюутан, сурагчид оролцлоо.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржав “Их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь улсын хөгжлийн түлхүүр юм.  Монгол Улсын Засгийн газраас эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих замаар үндэсний хэмжээний “Судалгааны их сургууль”-ийг хөгжүүлэх, Монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн дэлхийд өрсөлдөх “Монгол хүн”-ийг бэлтгэхэд боловсролын бодлого, үйл ажиллагааг чиглүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна гэв.

Их сургуулийн 2020-2021 оны хичээлийн нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ.

Арга хэмжээний хүрээнд нээлтэд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид Их сургууль, “Спорт цогцолбор, номын сан”-гийн үйл ажиллагаатай танилцав.

Дотоод хэргийн их сургуулийг хотхон /кампус/ хэлбэрээр хөгжүүлж, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх зорилгоор “Спорт цогцолбор-номын сан”-гийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019-2020 онд барьж, өнгөрсөн 8 дугаар сард ашиглалтад оруулж, 3500 гаруй суралцагчдын сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, чанарт ахиц гарах нөхцөлийг бүрдүүлсэн билээ.

ДХИС-ийн “Спорт цогцолбор, номын сан”-гийн барилга нь 1200 суралцагчид зэрэг үйлчлэх хүчин чадалтай төв номын сантай. Онцгой байдлын салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гал түймэр унтраах, аврах 3,4 дүгээр зэрэглэлийн сургалт, дадлагыг зохион байгуулах юм.

Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын мэргэжлийн хүний нөөцийн тусгай бэлтгэл сургуулилтын нэг нь усны сэлэлт, усны тусгай аврах ажиллагаа бөгөөд Их сургууль энэхүү сургалтыг явуулах орчныг бүрдүүлээд байна.

“Спорт цогцолбор, номын сан”-гийн барилгад ердийн болон гүний гэсэн 2 бассейн байгуулагдсан бөгөөд 4 зам бүхий 25 м урт, 8 м өргөн, 2,5 м гүн, усны гүнээс аврах ажиллагаа явуулах зориулалттай 4 м гүнтэй бассейн баригдаж ашиглалтад орсон.

Түүнчлэн сонсогч, оюутан, суралцагчдын биеийн тамир, албаны болон тусгай бэлтгэлжилтийн хичээлийг технологийн зөрчилгүй явуулах зорилгоор спорт заал, тусгай бэлтгэлийн тоноглол бүхий танхимууд, спорт тоглоом, гардан тулааны төрөл бүрийн бэлтгэл /жүдо, самбо, бокс/ сургуулилт явуулах орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Мөн энэ өдөр дэлхийн багш нарын болон Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Их сургуулийн Соёлын төвд баярын хурал боллоо.

Хурлаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл  гарган үр бүтээлтэй ажилласан зарим багш, албан хаагчдад цол гардуулж, яам, агентлаг, ДХИС-ийн шагналаар  шагнаж урамшуулав.

Тухайлбал, БШУ-ны сайдын тушаалаар “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр ОБС-ийн Галт түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, хурандаа С.Баттөмөр нарын гурван албан хаагч, БШУЯ-ны “Жуух бичиг”-ээр ЭЗНУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, ахмад Ч.Цэрэнчимэд нарын 5 албан хаагч, ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГБ-ын “Тэргүүний ажилтан” тэмдэгээр Ахлагчийн сургуулийн Шүүхийн шийдвэр, гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Д.Мягмарсүрэн, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБА-ны “Тэргүүний ажилтан” тэмдэгээр мөн сургуулийн ОБА-ны тэнхимийн ахлах багш, ахмад Б.Цэнд, ЦЕГ-ын даргын тушаалаар “Хүндэт жуух”-аар Биеийн тамир, албаны бэлтгэлийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахмад Ё.Отгонбаяр нарын 7 албан хаагч, “Цагдаагийн албаны төлөө-I” зэргийн медалиар ЭЗНУС-ийн Сургалтын арга зүйч, цагдаагийн хошууч Б.Ууганбаяр нарын 2 албан хаагч, “Цагдаагийн албаны төлөө-II” зэргийн медалиар Ахлагчийн сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, ёс журмын ахлах офицер-багш, цагдаагийн дэд хурандаа Г.Сонинбаяр, “Цагдаагийн албаны төлөө-III” зэргийн медалиар мөн сургуулийн Тактикийн тэнхимийн багш, цагдаагийн хошууч Д.Отгонсүрэн нарын 3 албан хаагч шагнууллаа.

 ХХЕГ-ын даргын тушаалаар “Хилчний алдар-I” тэмдгээр ЭШНХ-ийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багш, дэд хурандаа М.Ганбаатар нарын 5 албан хаагч, “Хилчний алдар-II” тэмдгээр Ахисан шатны боловсролын сургуулийн сургалтын арга зүйч, хошууч Т.Хишигтогтох, “Хилчний алдар-III” тэмдгээр Хангалт үйлчилгээний газрын Эрүүл мэндийн төвийн сувилагч, ахлах ахлагч Б.Уранцэцэг нарын 2 албан хаагч, “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдгээр Биеийн тамир, албаны бэлтгэлийн төвийн багш, ахмад О.Энхбат, ШШГЕГ-ын даргын тушаалаар ШШГБ-ын “Хүндэт тэмдэг”-ээр ШШГАС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн багш, ахлах дэслэгч Д.Нямтулга, Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын тэнхимийн нууцын номын санч, ахлах ахлагч Г.Оюунтүлхүүр нарыг шагнав.

ОБЕГ-ын даргын тушаалаар “Онцгой байдлын албаны төлөө-I” зэргийн тэмдгээр ОБС-ийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн дэд профессор, дэд хурандаа Б.Энхтүвшин, “Жуух бичиг”-ээр Ахлагчийн сургуулийн ОБАТ-ийн эрхлэгч, дэд хурандаа О.Батбилэг нарыг, ШШҮХ-ийн захирлын тушаалаар “Шинжээчийн алдар” хүндэт тэмдгээр Шинжлэн магадлахуйн институтын багш, цагдаагийн хошууч З.Сүлд, мөн Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар зарим багш, албан хаагчдыг “Шилдэг залуу алтан медаль”, 80 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагналаа.

Их сургуулийн захирлын тушаалаар “Алдар тэмдэг”-ээр 1, “Спортын алдар тэмдэг”-ээр 1, Албаны төлөө-1 тэмдэгээр нэг, Албаны төлөө-3 тэмдэгээр 10, “Жуух бичиг”-ээр 8 багш, албан хаагч шагнуулж, хамт олноо манлайлав.

Түүнчлэн  Нийслэлийн боловсролын газрын арга зүйч багшаар Ахлах сургуулийн хоёр багшийг шагнаж, урамшуулав.

Мөн энэ өдөр идэвх, зүтгэл гарган ажилласан зарим багш, албан хаагчдад цол олголоо. ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн хурандаа цолоор Хилийн албаны сургуулийн Хилийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Л.Мандах, ЭШНХ-ийн Шинжлэн магадлахуй судлалын төвийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Даваа, мөн хүрээлэнгийн Хэвлэл, редакцийн хэлтсийн дарга бөгөөд ахлах редактор, цагдаагийн дэд хурандаа Б.Цолмон, Эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлын албаны Эрдмийн зөвлөл болон хамгаалуулах зөвлөл хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Р.Ганболд, цагдаагийн дэд хурандаа цолоор Төв номын сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Ц.Мөнхзул, Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн хошууч Д.Бямбахүү, цагдаагийн ахмад цолоор Ахлагчийн сургуулийн тактикийн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Алтанбагана, цагдаагийн дэслэгч цолоор ЭШНХ-ийн төлөвлөлт хариуцсан офицер, цагдаагийн дэд ахлагч С.Солонго, Төв номын сангийн ахлах номын санч, цагдаагийн ахлагч Н.Өнөрзаяа, Цагдаагийн ахлах ахлагч цолоор Хангалт үйлчилгээний газрын Авто техникийн албаны жолооны дадлагын багш, цагдаагийн ахлагч Ц.Бямбажав нар шагнуулав.

Мөн ХХЕГ-ын даргын тушаалаар ахлах ахлагч цолоор Хангалт үйлчилгээний газрын Авто техникийн албаны жолооч, ахлагч Н.Баярсайхан, ШШГЕГ-ын даргын тушаалаар хошууч цолоор ШШГАС-ийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн ахлах багш, ахмад О.Баяржаргал, багш ахмад Б.Мөнхбаатар, Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын Биеийн тамир, албаны бэлтгэлийн төвийн багш, ахмад С.Эрдэнэбат, Ахлагчийн сургуулийн Сургалтын арга зүйч, ахмад О.Шинэбаяр, ОБЕГ-ын даргын тушаалаар ахмад цолоор ОБС-ийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн багш, ахлах дэслэгч Л.Булганхангай, дэслэгч цолоор Чанарын баталгаажуулалтын төвийн Хөтөлбөрийн чанар, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Баясгалан нар тус тус шагнууллаа.

Түүнчлэн энэ өдөр ДХИС-ийн “Тэргүүний багш” шалгаруулалтад өрсөлдсөн профессор багш нар 2019-2020 оны ажлын үр дүнгээ танилцуулж, бүтээлээ нийт бүрэлдэхүүнд сонирхуулсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна