Өнгөрсөн долоо хоногт Олон улсын Мөнгө угаахтай тэмцэх ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг Монгол Улсад ирээд буцсан.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр "Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 сарын 6-нд гаргав" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Сайдын өгсөн дээрх мэдээлэл "ФАТФ-ын саарал жагсаал"-ын талаарх мэдээлэлтэй давхцсан тул андуурч мэдээлэгджээ.
Монгол улс Татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд Европын холбоотой хамтран ажилладаггүй орнууд буюу "Хар жагсаалт"-д орж, улмаар сар гаруй хугацааны дараа гарсан. Тодруулбал Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж уг жагсаалтад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулсан.
Харин Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээсний үндсэн дээр тус жагсаалтаас гарсан.
Тэгвэл Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 сарын 6-ны өдөр хуралдаж, Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан байна. Гадаад харилцааны яам энэ талаар өнөөдөр 14:00 цагт мэдээлэл өгөхөөр болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна