Танилц: Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь

Боловсролын Үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх мэдээллийг өглөө. Улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд нэгдсэн журмаар зохион байгуулагдана.  Шалгуулагчид  суудлын хуваарь,сиргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг заавал авчирах аж.

Шалгалт өгөхдөө нэг ангид 12-оос дээш хүүхэд суулгахгүй байхаар зохицуулалт хийгдэх бөгөөд дүн оноо, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгалтын байр бүрээс тусгай цахим хаягаар мэдээлэх юм байна.

Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжгүй.

Долдугаар сарын 2-нд

  • Монгол Улсын түүх /10:00-11:20/
  • Англи хэл /14:00-15:20/

Долдугаар сарын 3-нд

  • Хими /10:00-11:40/
  • Газар зүй /13:00-14:20/
  • Нийгэм /16:30-17:50/

Долдугаар сарын 4-нд

  • Биологи /10:00-11:20/
  • Математик /14:00-15:40/

Долдугаар сарын 5-нд

  • Физик /10:00-11:40/
  • Орос хэл /13:00-14:20/
  • Монгол хэл /16:00-17:20/

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close