Д.Нямхүү: Долоон иргэнээс Коронавирус илэрч, 7 иргэн эдгэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 21-ний өдөр гурван лабораторид нийт 359 шинжилгээ хийхэд 352 хүний шинжилгээнд коронавирус илэрээгүй. Харин долоон хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Халдвар илэрсэн иргэдийн гурав нь 6, 11, 12 насны хүүхдүүд бол бусад нь 29, 38, 39, 63 настай иргэд байна. Мөн өнөөдөр сайн мэдээтэй.  7 хүн эдгэрч дараагийн шатны хяналтад шилжлээ. Эдгээр хүмүүс 17-19 хоногийн хугацаанд эмчлэгдэж гарлаа” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close